Нийслэлийн Онцгой комиссын бүрэлдэхүүнд гишүүн шинээр нэмэх тухай

2019-09-13 09:10:53

2019 оны 09 сарын 13-ны өдөр                                             Дугаар А/943                                     Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Нийслэлийн Онцгой комиссын

бүрэлдэхүүнд гишүүн шинээр

нэмэх тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 23 дугаар зүйлийн 23.1, Засгийн газрын 2019 оны 100 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн төрийн захиргааны удирдлагын бүтэц шинэчлэгдсэнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “Нийслэлийн Онцгой комиссын бүрэлдэхүүн, ажиллах журмыг шинэчлэн батлах тухай” А/545 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралтаар батлагдсан Нийслэлийн Онцгой комиссын бүрэлдэхүүнд доорх нэр бүхий агентлагийн дарга нарыг нэмсүгэй.

 

        - Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга;

        - Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга.

 

      2.Шинээр томилогдсон гишүүдэд Онцгой комиссын ажиллах журмыг танилцуулж, гамшгаас хамгаалах үйл ажиллагаа, гамшгийн үед үүрэг гүйцэтгэх бэлэн байдлыг хангуулж, мэргэжлийн дэмжлэг үзүүлж ажиллахыг Нийслэлийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга Д.Оюунбатад үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

 

                                                  НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                  БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                  ХОТЫН ЗАХИРАГЧ                                   С.АМАРСАЙХАН