Дэмжлэг үзүүлэх тухай

2019-09-13 09:05:08

2019 оны 09 сарын 13-ны өдөр                                          Дугаар А/942                                        Улаанбаатар хот

 

 

 

 

Дэмжлэг үзүүлэх тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 26/23 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Болгар улсын Пловдив хотноо зохион байгуулагдах 21 дэх удаагийн таеквон-догийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Олон улсын таеквон-догийн Монголын холбооны шигшээ багийн тамирчдад дэмжлэг үзүүлсүгэй.

 

       2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан дэмжлэг үзүүлэхэд шаардагдах 5,129,460 /таван сая нэг зуун хорин есөн мянга дөрвөн зуун жар/ төгрөгийг нийслэлийн 2019 оны төсөвт тусгасан Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болох арга хэмжээний зардлаас санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

 

 

 

 

 

                                                    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                    БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                    ХОТЫН ЗАХИРАГЧ                      С.АМАРСАЙХАН