Телехяналтын камеруудын байршлын төлөвлөгөөг батлах тухай

2019-09-10 09:25:34

2019 оны 09 сарын 10-ны өдөр                                      Дугаар А/925                                            Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Телехяналтын камеруудын

байршлын төлөвлөгөөг

батлах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны “Дэд хөтөлбөр батлах тухай” 62 дугаар тогтоол, 2019 оны “Цахим бодлогын зөвлөл байгуулах тухай” 26 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.4.4-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Улс, нийслэл, дүүргийн төсөв, орон нутгийн хөгжлийн сан, гадаадын зээл тусламж болон хувийн хэвшлийн санхүүжилтээр Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, талбай, олон нийтийн газар, авто зам, нийтлэг үйлчилгээний хяналтын чиглэлээр хийгдэх телехяналтын камеруудын байршлын төлөвлөгөөг хавсралт ёсоор баталсугай.

 

       2.Захирамжийг мөрдүүлэх ажлыг зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбатад үүрэг болгосугай.

 

 

 

 

 

            

 

                                                 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                 БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                 ХОТЫН ЗАХИРАГЧ                                  С.АМАРСАЙХАН