Журам батлах тухай

2019-09-09 09:00:03

2019 оны 09 сарын 09-ний өдөр                                         Дугаар А/918                                      Улаанбаатар хот

 

 

 

 

Журам батлах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.“Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг сэлгэн ажиллуулах журам”-ыг хавсралтаар баталсугай.

 

      2.Журам батлагдсантай холбогдуулан Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг сэлгэн ажиллуулах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Боловсролын газар /Ж.Гантулга/-т, хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч /Ш.Анхмаа/-д  тус тус үүрэг болгосугай.

 

         

 

 

 

 

 

                                                     НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                     БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                     ХОТЫН ЗАХИРАГЧ                                     С.АМАРСАЙХАН