2019 оны 08 сарын 26-ны өдөр Дугаар А/875 Улаанбаатар хот
Цэцэрлэгийн сургалт эрхлэх
тусгай зөвшөөрлийн хугацаа
сунгах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 10 дугаар зүйлийн 10.1.5, Боловсролын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хугацаа дуусаж байгаа хавсралтад заасан 13 цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийн хугацааг 5 жилээр сунгасугай.
2.Энэ захирамжийн хавсралтад заасан байгууллагуудын сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээг сунгахыг Нийслэлийн Боловсролын газар /Ж.Гантулга/-т, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/-т, үр дүнгийн гэрээ байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ С.АМАРСАЙХАН