100 айлын зам стандартын дагуу хийгдсэн

2019-08-28 14:07:27

Сүхбаатар дүүргийн 11, 12-р хороо, 100 айлын уулзвараас 32-н тойрог хүртэлх 1.6 км авто замын засвар, шинэчлэлтийг ажлыг өнгөрөгч 7 дугаар сард эхлүүлж, хэдхэн  хоногийн өмнө зорчих хэсгийг нээгээд байгаа билээ. Зам барилгын ажлыг ирэх 10 дугаар сард бүрэн дуусган хүлээлгэн өгөх байсан ч хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан хөдөлгөөний эрчим нэмэгдэж, түгжрэл үүсэж байгаа тул зорчих хэсгийг эхэлж нээсэн байна. Одоо дугуйн болон явган хүний зам, гэрэлтүүлгийг ажлууд үргэлжлэн хийгдэж байгаа юм.

Автозамын зорчих хэсгийг нээсний дараа олон нийтийн сүлжээгээр “хэт нимгэн зам тавьсан байна” гэсэн мэдээлэл багагүй гарлаа. Уг мэдээлэл нь ташаа бөгөөд ашигласан зураг нь ажил дуусаагүй байх үеийнх аж. 100 айлын уулзвараас 32-н тойрог хүртэлх 1.6 км авто зам нь 4 см суурь аспалтан хучилт, 3 см өнгө бетон хучилттай нийт 7 см зузаантай тавигдсан байна.

Эх сурвалж: Нийслэлийн Авто замын хөгжлийн газар