Зүүн салааны шинэ эцсийн 1,2 км замыг хааж, хучилтын ажил хийнэ

2013-05-30 00:00:00
Нийслэл хотод зам засвар, өргөтгөл шинэчлэлтийн ажил хийсээр байна. Зайсангийн хойд талд байрлах жижиг төмөр бетон гүүрийг буулгаж, дөрвөлжин хоолой угсрах тул тухайн хэсгийн замын хөдөлгөөнийг 2013.05.31 – 2013.07.13 хүртэл хаахаар төлөвлөөд байна.  Мөн түүнчлэн Зүүн салааны шинэ эцсээс замын төгсгөл хүртэл 1,2 км авто замыг 2013.06.02 – 2013.06.10 хооронд хэсэгчлэн хааж хучилтын ажил хийх юм.
Өнөөдрийн байдлаар хаалттай байгаа замууд
1. СХД, Үйлдвэрчний эвлэлийн гудамжны Баянхошуу чиглэлийн 3.4 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил, Ханын материалын уулзвараас Цэргийн хотхоны уулзвар хүртэл 1.4 км авто замыг 2013.05.27 – 2013.06.15 хүртэл хааж хучилтын ажил хийнэ.
2. Чулуун овооны тойргоос Амгалангийн тролейбусны эцэс хүртэлх 1,8 км авто замын урсгал тус бүрээр нь хэсэгчлэн хааж 6 сарын 4-нийг хүртэл хучилтын ажил,  одоогийн байдлаар Чулуун-Овооноос зүүн тийш 500 метр авто замын хойд  урсгалыг хааж, цементээр бэхжүүлсэн суурийн ажил хийж байна.
3. Хасбаатарын гудамжны баруун хэсэг буюу 3, 4-р хорооллын эцсийн буудлын уулзвараас хойш “Нэхий плаза” хүртэлх 280 метр авто замыг 2013.05.25 – 2013.06.01 хүртэл хааж, хучилтын ажил хийж байна.
4. Олимпийн гудамж, Гэндэнгийн уулзварыг өргөтгөж, 4 зам болгож шинэчлэх /Хуримын ордны зүүн уулзвар/ ажлын хүрээнд 2013.06.03-нд уулзварыг нээхээр төлөвлөж байна.
5. 2013.05.20 – 2013.06.05 хүртэл Гандийн гудамжнаас Энхтайваны гүүр доогуур гараад Петровис Шатахуун түгээх станц хүрэх 500 метр замыг хаагаад байна.
6. Сэлбийн хос гүүрийн хойд талын гүүрийн хөдөлгөөнийг хязгаарлаад байна. 7 сарын 9-ныг хүртэл хөдөлгөөн хааж, гүүрийн барилгын ажлыг “Мотор сервис” ХХК гүйцэтгэж байна.  Тиймээс иргэд энэ өдрүүдэд хаагдсан замуудын маршрутаа зөв тодорхойлж явахыг сануулья гэж Нийслэлийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.