Шилжүүлээгүй шугам, кабелиудыг тасална

2013-05-28 00:00:00
Яармагийн гүүрнээс Богд уулын араар Баянзүрхийн товчоо хүрэх 17.6 км авто зам барих ажлын хүрээнд Зайсан толгойн хойно байрлалтай жижиг төмөр бетон гүүрийг буулгаж, дөрвөлжин хос хоолой барих ажлыг 5 сарын 31-нээс 7 сарын 13-ны хооронд хийхээр төлөвлөсөн. Иймд тус гүүрний орчимд байрлаж буй инженерийн шугам сүлжээ, кабель шугамуудыг холбогдох байгууллагууд 5 сарын 31-нээс өмнө чөлөөлж зайлуулахыг мэдэгдэж байна. 5 сарын 31-нд гүүрийг буулгаж эхлэх тул шилжүүлээгүй үлдсэн шугам сүлжээнд гарсан аливаа эвдрэл гэмтлийг манай байгууллага хариуцахгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.
     
Холбогдох утас: 9901-6026, 9607-7700, 32-49-18