Гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу сонгогдсон байршлуудад баригдах инженерийн шугам сүлжээний зураг, төсөв боловсруулах

2013-03-25 00:00:00

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЕНДЕРИЙН УРИЛГА

 
Огноо : 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдөр
 
                                                  Нийслэлийн Худалдан Авах Ажиллагааны газраас Гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу сонгогдсон байршлуудад баригдах инженерийн шугам сүлжээний  зураг, төсөв  боловсруулах  зөвлөхийн үйлчилгээний битүүмжилсэн тендер ирүүлэхийг эрх бүхий тендерт оролцогчдоос урьж байна.
 
 Үүнд:
  1. НХААГ-13/0033 А  СХД-ийн  5, 6, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах инженерийн шугам сүлжээний  зураг төсөв боловсруулах  ажил
  2. НХААГ-13/0033 Б  ЧД-ийн 13, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах инженерийн шугам сүлжээний  зураг төсөв боловсруулах  ажил
  3. НХААГ-13/0033 В  ЧД-ийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах инженерийн шугам сүлжээний  зураг төсөв боловсруулах  ажил
  4. НХААГ-13/0033 Г  БЗД-ийн 8, 16  дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах инженерийн шугам сүлжээний  зураг төсөв боловсруулах  ажил
  5. НХААГ-13/0033 Д  БЗД-ийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах инженерийн шугам сүлжээний  зураг төсөв боловсруулах  ажил
  6. НХААГ-13/0033 Е  СБД-ийн 15, 16, 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах инженерийн шугам сүлжээний  зураг төсөв боловсруулах  ажил
  7. НХААГ-13/0033 Ё  СХД-ийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах инженерийн шугам сүлжээний  зураг төсөв боловсруулах  ажил
  8. НХААГ-13/0033 Ж    СХД-ийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах инженерийн шугам сүлжээний  зураг төсөв боловсруулах  ажил
 
 
                Зөвлөхийн санал авах бичиг баримтад тодорхойлсон журмын дагуу зөвлөхийг хосолмол үнэлгээний  аргаар сонгоно.
 
                Зөвлөхийн саналыг 2013 оны 04 дүгээр сарын 25 -ны өдрийн 10.00 цагаас өмнө дор дурдсан хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан техникийн саналыг 2013 оны 04 дүгээр сарын 25–ны өдрийн 10.30 цагт нээнэ.
 
                Зөвлөх үйлчилгээний тендерийн бичиг баримтын бичгийг  албан бичгээр хүсэлт гаргасны дагуу эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр  50.000  төгрөгөөр худалдана.
 
НХААГ-13/0033 В  -ийг Тендерийн хамт 2.036.000 төгрөг / Хоёр сая гучин зургаан мянга/ -ийн  дүнтэй тендерийн баталгааны хамт ирүүлнэ.
НХААГ-13/0033 Г  Тендерийн хамт 1.593.000 төгрөг / Нэг сая таван зуун ерэн гурван мянга /-ийн дүнтэй тендерийн баталгааны хамт ирүүлнэ.
НХААГ-13/0033 Д  Тендерийн хамт 3.478.000 төгрөг / Гурван сая дөрвөн зуун далан найман мянга /- ийн дүнтэй тендерийн баталгааны хамт ирүүлнэ.
НХААГ-13/0033 Е  Тендерийн хамт 4.382.000 төгрөг / Дөрвөн сая гурван зуун наян хоёр мянга/ - ийн дүнтэй тендерийн баталгааны хамт ирүүлнэ.
НХААГ-13/0033 Ё   Тендерийн хамт 1.214.000 төгрөг / Нэг сая хоёр зуун арван дөрвөн мянга/-ийн дүнтэй тендерийн баталгааны хамт ирүүлнэ.
НХААГ-13/0033 Ж    Тендерийн хамт 1.200.000 төгрөг / Нэг сая хоёр зуун мянга/- ийн дүнтэй тендерийн баталгааны хамт ирүүлнэ.
 
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 45 хоногийн дотор хүчинтэй байна. Тендерт оролцогч нь хоёр ба түүнээс дээш багцад тендерийн санал ирүүлсэн тохиолдолд техникийн болон санхүүгийн саналыг багц тус бүрээр гаргаж ирүүлнэ.
 
 
Оролцох хүсэлтэй байгууллага,  аж ахуйн нэгж Нийслэлийн төрийн сан банк  200051003 тоот  дансанд тендерийн баримт бичгийн мөнгөө төлнө үү
 
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын гүйцэтгэгчид давуу эрхийн зөрүү тооцохгүй
 
Сонирхсон этгээд зөвлөхийн тендерийн бичиг баримт болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
               
Хаяг:   Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Залуучуудын өргөн чөлөө,
Нийслэлийн засаг  захиргааны байр, 2 давхар, 204 тоот өрөө, Б.Түмэнжаргал
Холбоо барих утасны дугаар:  701-461-04