Сэлбэ, Дунд голын үерийн хамгаалалтын далангийн засвар шинэчлэлтийн ажил

2013-03-22 00:00:00

 

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 
              Огноо: 2013-03-22
Тендер шалгаруулалтын нэр: Сэлбэ, Дунд голын үерийн хамгаалалтын далангийн засвар шинэчлэлтийн ажил
            Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ-13/0040
 
[Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар] нь эрх бүхий тендерт оролцогчдоос [Улаанбаатар хот, Сэлбэ, Дунд голын үерийн хамгаалалтын далангийн 2 дугаар ээлжийн засвар шинэчлэлтийн ажил]–ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
 
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь [200,000 /Хоёр зуун мянга/] төгрөгөөр худалдан авч болно. Төлбөрийг Нийслэлийн Төрийн сан банкны 200051003 тоот дансанд тушаана.  
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ:
Сүүлийн 3 жил буюу 2010, 2011, 2012 онуудын аль нэг жилд гүйцэтгэсэн ажлын борлуулалтын хэмжээ нь [Тендерт санал болгож байгаа үнийн дүнгийн 30 хувь]-с багагүй байх.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:
[Тендерт санал болгож байгаа үнийн дүнгийн 40 хувьтай тэнцэх хэмжээнд байх.]
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:            
Сүүлийн 3 жил буюу 2010, 2011, 2012 оны санхүүгийн тайланг наториатаар баталгаажуулан ирүүлнэ.
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:
[Сүүлийн 3 жил буюу 2010, 2011, 2012 онуудад доод тал нь нэг удаа [Тендерт санал болгож байгаа үнийн дүнгийн 40 хувь]-с багагүй өртөгтэй ажил гүйцэтгэсэн байх.]
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Зам, тээвэр,барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны журмын 2.3.2-т заасан хөрсний ус доошлуулах, шүүрүүлэх, эргийн бэхэлгээ, далан суваг болон газар шорооны тусгай  ажил эрхлэх тусгай зөвшөөрөл шаардлагатай.
Тендерийн хамт [ 39,183,000 /Гучин есөн сая нэг зуун наян гурван мянга/ ] төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
 
Тендерийг [2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 11 цаг 00 минут]–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг [2013 оны 04 дүгээр сарын 22]-ны өдрийн [11 цаг  40 минут]-нд  нээнэ.
 
Гадаадын этгээд тендерт оролцох  эрхгүй.
Дотоодын давуу эрхийн зөрүү  тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
[Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө, Нийслэлийн засаг захиргааны                       5 дугаар байр, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, 2 дугаар давхар, 204 тоот өрөө, худалдан авалт хариуцсан мэргэжилтэн С. Оюунчимэг, 70146104, 96664427]