Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай

2013-03-15 00:00:00
2013 оны 03 сарын 15 өдөр                                          дугаар А/280                                              Улаанбаатар хот   
           
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, 29.1.6 ”г”, Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 61 дүгээр зүйлийн  61.1 дэх хэсэг,  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Газрын харилцаа, хот төлөвлөлт, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох, цаашид авах арга хэмжээний тухай” 2012 оны 3/10 дугаар тогтоолын  3  дахь хэсгийн 3.5, 3.6 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
Нэг. Иргэн Д.Чойжамцад  Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Эрүүл мэндийн 7 дугаар төвийн баруун хойд талд амины орон сууцны зориулалтаар 300 м2 газрыг Баянгол дүүргийн Засаг дарга нийтийн эдэлбэрийн гудамж, зам талбайд эзэмшүүлсэн, тухайн орчны газар эзэмшигчдээс уг газрын эрхийг хүчингүй болгуулах талаар удаа дараа  гомдол гаргасан байх тул  Баянгол дүүргийн Засаг даргын 2002 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 240 дүгээр захирамжийн иргэн Д.Чойжамцад, газрын эрхийг баталгаажуулсан нийслэлийн  Засаг даргын 2003 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 248  дугаар захирамжийн иргэн Д.Чойжамцад холбогдох заалтыг тус тус хүчингүй болгосугай.
 
Хоёр. Газар эзэмшүүлэх  шийдвэрийг хүчингүй болгосонтой холбогдуулан газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль тогтоомжид нийцүүлэн хүчингүй болгох, газрыг хамгаалалтад авч төрийн өмчид бүртгэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /М.Ням-Очир/, нийслэлийн Цагдаагийн газар /Д.Батжаргал/-т тус тус даалгасугай.
           
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                               Э.БАТ-ҮҮЛ