Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай

2013-03-15 00:00:00
2013 оны 03 сарын 15 өдөр                                           дугаар А/279                                              Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 56 дугаар зүйлийн 56.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Газрын харилцаа, хот төлөвлөлт, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох, цаашид авах арга хэмжээний тухай” 2012 оны 3/10 дугаар тогтоолын 3 дахь хэсгийн 3.5, 3.6 дахь заалтыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:
 
Нэг.Цэ трейд ХХК, Цагаан гоо ХХК, Энх-Энх ХХК-д Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 1 дүгээр хорооллын 14 дүгээр байрны урд талд үйлчилгээний зориулалтаар 319 м2, 567 м2, 319 м2 газрыг нийслэлийн Засаг дарга нийтийн эдэлбэрийн газрын гудамж, зам талбайд, дэд бүтцийн хангамж, ариун цэвэр, эрүүл ахуй, галын аюулгүй байдлын шаардлагыг үндэслэхгүйгээр, дуудлага худалдаа, төсөл шалгаруулалт явуулалгүйгээр эзэмшүүлсэн байх тул нийслэлийн Засаг даргын 2003 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 248 дугаар захирамжийн Цэ трейд ХХК, Цагаан гоо ХХК, Энх-Энх ХХК-д, хууль зөрчиж олгосон газрын эрхийг Цэ трейд ХХК-д шилжүүлсэн нийслэлийн Засаг даргын 2010 оны 02 дугаар сарын 02–ны өдрийн 101 дүгээр захирамжийн Цэ трейд ХХК-д холбогдох заалтыг тус тус хүчингүй болгосугай.
 
Хоёр. Газар эзэмшүүлэх шийдвэрийг хүчингүй болгосонтой холбогдуулан газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль тогтоомжид нийцүүлэн хүчингүй болгох, газрыг хамгаалалтад авч төрийн өмчид бүртгэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /М.Ням-Очир/, нийслэлийн Цагдаагийн газар /Д.Батжаргал/-т тус тус даалгасугай.
 
 
 
 
            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
            БӨГӨӨД УЛААНБААТАР
            ХОТЫН ЗАХИРАГЧ                                             Э.БАТ-ҮҮЛ