Цахилгаан суудлын автомашин /5ш/ угсрах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер

2013-03-15 00:00:00
 
ТЕНДЕРИЙН УРИЛГА
 
2013 оны 03 дугаар сарын 15-ны өдөр.
 
Тендер шалгаруулалтын нэр:  Цахилгаан суудлын автомашин /5ш/ угсрах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер
 
Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ-2013-ЦСАУ-02
 
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Цахилгаан суудлын автомашин /5ш/ угсрах                                                                                                                                                                    ажил-ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
 
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100,000.0 (нэг зуун мянган) төгрөгийг Нийслэлийн Төрийн сан банкны 200051003 тоот дансанд тушаан худалдан авч болно.
 
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
 
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
  • Борлуулалтын хэмжээ: 
Сүүлийн 3 жилийн (2010, 2011, 2012 он) борлуулалтын нийт хэмжээ 150,000,000.0 (нэг зуун тавин сая) төгрөгнөөс багагүй байна.
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүн: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна.
  • Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:
Сүүлийн 3 жил буюу 2010, 2011, 2012 он.
  • Дараах тусгай зөвшөөрөл шаардлагатай:
Галын аюулгүй байдлын дүгнэлт, Хог тээврийн гэрээ, Үйл ажиллагаа явуулах гэрчилгээ
 
            Тендерийн хамт 2,000,000.0 (хоёр сая) төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 14 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 14 цаг 30 тинутад нээнэ.
 
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.
 
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Залуучуудын
 өргөн чөлөө,  Нийслэлийн Засаг захиргааны 5-р байр  
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар,
2 давхар 203 тоот хаалга, мэргэжилтэн Э.Болормаа Утас:70146104