Нийслэлийн Онцгой Байдлын Газарт хөдөлгөөнт цахилгаан үүсгүүр нийлүүлэх ажил

2013-03-07 00:00:00

ТЕНДЕРИЙН УРИЛГА

                                                           
 
Огноо: 2013 оны 03 сар 07 өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Нийслэлийн Онцгой Байдлын Газарт хөдөлгөөнт цахилгаан үүсгүүр нийлүүлэх ажил
Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ-2013-НОБГ/01
 
                                   
                       
Нийслэлийн Онцгой Байдлын Газар эрх бүхий тендерт оролцогчдоос НОБГ-ын харъяа ангиудын гамшиг ослын үед хэрэглэх цахилгааны хөдөлгөөнт нөөц эх үүсвэр нийлүүлэх  ажлын тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
 
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50 000 /тавин мянга/ төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [45] хоногийн дотор хүчинтэй байна.
 
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: сүүлийн 1 жилд / 2012 он/  30 000 000  /гучин сая/ төгрөг
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт оролцогчийн ирүүлсэн үнийн саналын 30% -тай тэнцэх.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 1 жил - /2012 он/
 
Тендерийн хамт 2 000 000 /хоёр сая/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
 
Тендерийг 2013 оны 04 сарын 08-ны өдрийн 10.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2013 оны 04 сарын 08-ны өдрийн, 10 цаг 30 минутад нээнэ.
 
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй
Дотоодын давуу эрх тооцохгүй
 
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө, Нийслэлийн Засаг захиргааны 5 дугаар байр, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, 203 тоот, мэргэжилтэн Б.Ганбат. Утас: 70146104