Захирагчийн ажлын албаны дүрэм батлах тухай

2013-03-04 00:00:00

2013 оны 03 сарын 04 өдөр                                             дугаар А/156                                           Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалт, Засгийн газрын 2012 оны 190 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дүрмийг хавсралтаар баталсугай.

2. Захирамжаар батлагдсан албаны дүрэмд нийцүүлэн байгууллагын дотоод журмыг боловсруулан батлах, орон тооны хязгаарт багтаан албан хаагчдыг томилох, нийт албан тушаалын ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэх, цалин нэмэгдлийг зохих журмын дагуу тогтоон ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Б.Бадрал/-нд үүрэг болгосугай.

3. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т үүрэг болгосугай.

4. Энэхүү захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2009 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 141 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

  

 

 

                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                        САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН АСУУДАЛ

                        ХАРИУЦСАН ОРЛОГЧ                                        Н.БАТАА