“Улаанбаатар хотын Захирагчийн Гэр хороолол дахь ажлын алба”-ны дүрмийг шинэчлэн батлах тухай

2013-03-04 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ийн “в”, 29.2, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 31 дүгээр тогтоолын 2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “Улаанбаатар хотын Захирагчийн гэр хороолол дахь ажлын алба” Нийслэлийн төсөвт үйлдвэрийн газрын дүрмийг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2. Улаанбаатар хотын Захирагчийн гэр хороолол дахь ажлын албаны дүрмийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Б.Бадрал/-нд үүрэг болгосугай.

3. Энэхүү захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/650 захирамжийн нэгдүгээр хавсралт хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                        САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН АСУУДАЛ

                        ХАРИУЦСАН ОРЛОГЧ                                        Н.БАТАА