Сүрьеэгийн тархалтын судалгааг зохион байгуулах тухай

2013-03-04 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 35.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Эрүүл мэндийн сайдын 2013 оны 43 дугаар тушаалын дагуу нийслэлийн хүн амын дунд сүрьеэгийн тархалтын судалгааг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, үйл ажиллагааны чиглэлийг хоёрдугаар, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Судалгаанд хамрагдах дүүрэг, хорооны хүн амын бүртгэл тооллогыг бэлэн болгох, талбарт мэдээлэл цуглуулах дэд бүтцийг бүрдүүлэх, хүний нөөцийг дайчлан дэмжлэг  үзүүлж  ажиллахыг  Дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3.Сүрьеэгийн тархалтын судалгааны урьдчилсан судалгааг мэргэжлийн байгууллагуудтай хамтран 2013 оны 4 дүгээр сард багтаан зохион байгуулахыг Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуягт даалгасугай.

4.Сүрьеэгийн тархалтын судалгааны мэдээлэл цуглуулах үйл ажиллагааг сонгогдсон 8 дүүргийн 45 хороонд  2013 оны 05 дугаар сарын 01-нээс  10 дугаар сарын      01-ний хооронд мэргэжлийн байгууллагуудтай хамтран гүйцэтгэж, дүн мэдээг нэгтгэн Нийслэлийн Засаг даргын Удирдлагын зөвлөлд танилцуулахыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд, судалгааны дүн, тайланг үндэслэн цаашид хийх ажлаа төлөвлөн хэрэгжүүлэхийг нийслэлийн Эрүүл мэндийн газар /С.Туул/-т тус тус  үүрэг болгосугай.

5.Улаанбаатар хотод сүрьеэгийн тархалтын судалгааг зохион байгуулж буй ажлын талаар олон нийтэд тогтмол мэдээлж сурталчилж ажиллахыг Тамгын газрын  Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс  /Б.Түвшинтөгс /-т үүрэг болгосугай. 

 

 

 

                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                        САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН АСУУДАЛ

                        ХАРИУЦСАН ОРЛОГЧ                                        Н.БАТАА