Гэрлэх ёслолын ордны дүрэм, бүтэц, орон тоо шинэчлэн батлах тухай

2013-03-01 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “Гэрлэх ёслолын ордон” Нийслэлийн өмчит улсын үйлдвэрийн газрын дүрмийг нэгдүгээр хавсралтаар, зохион байгуулалтын бүтэц, орон тоог хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Дүрэм, зохион байгуулалтын бүтэц, орон тоо шинэчлэн батлагдсантай холбогдуулан тус ордны хөдөлмөрийн дотоод журам, ажилтнуудын ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээг шинэчлэн боловсруулж, баталгаажуулж ажиллахыг “Гэрлэх ёслолын ордон”-ны дарга С.Үүрийнтуяад даалгасугай.

3. Энэхүү захирамж гарсантай холбогдуулан “Дүрэм шинэчлэн батлах тухай” Нийслэлийн Засаг даргын 2010 оны 151 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                        САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН АСУУДАЛ

                        ХАРИУЦСАН ОРЛОГЧ                                        Н.БАТАА