Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажил 3-р сарын 01-ээс эхэлж байна

2013-02-28 00:00:00

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 48 тоот захирамжийн дагуу  Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажил 3-р сарын 1-ээс хэрэгжиж эхлэх гэж байна. Энэ талаар  нийслэлийн Захирагчийн ажлын алба болон нийслэлийн Татварын газраас  хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.           

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай, Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж,  иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад албан татвар, төлбөрөө хуулийн хугацаанд төлөх нөхцөл бололцоог бүрдүүлэн өгч төрийн үйлчилгээг иргэдэд хүргэн нэг цэгээс үзүүлэх, татвар төлөгчдийг шинэчлэн бүртгэх, татварын бааз суурийг нэмэгдүүлэх үндсэн дээр нийслэлийн замын санг бүрдүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй  дээрх ажил 2 үе шаттайгаар хэрэгжиж эхэлнэ.1 дүгээр шат  2013 оны 3 -р сарын 01-ээс 5 -р сарын 31 хүртэл  ажлын өдрүүдэд үдээс өмнө 08.00 -13.00, үдээс хойш 14.00 - 17.00 цагуудад иргэдэд үйлчлэх бол 2 дугаар шат   6 -р сарын 10-аас 24-ныг дуустал үргэлжилнэ. Харин жолооч та албан татвар, төлбөрөө төлөхдөө дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

      Иргэн:

•      Тээврийн хэрэгслийн гэрчилгээ

•      АТБӨЯХАТ төлөгчийн гэрчилгээ

•      Иргэний үнэмлэх

Аж ахуй нэгж байгууллага :

•      Тээврийн хэрэгслийн гэрчилгээ

•      АТБӨЯХАТ төлөгчийн гэрчилгээ

•      Тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй жагсаалт

•      Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

•      Албан татвар, төлбөр төлсөн баримт

•      Хасалт хийх тээврийн хэрэгслийн жагсаалт /албан бичгээр/ -ыг  тус тус бүрдүүлэх  шаардлагатай.

Хэрвээ таны Улаанбаатар хотод харъяалагддаг өөрийн нэр дээр байдаг  тээврийн хэрэгсэл хөдөө орон нутагт байгаа бол бүх төрлийн авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг харъяалах татварын албаны дансанд төлөх хэрэгтэй. Харин албан татвар, төлбөрөө хуульд заасан хугацаанд төлөөгүй авто тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд  хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авч, гурвалжин наалт наагаагүй тээврийн хэрэгсэлд Замын цагдаагийн газраас хяналт тавьж ажиллах юм. Өнгөрсөн онд  нийслэлийн замын санд хуримтлагдсан хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотын авто замын сүлжээг сайжруулах чиглэлээр нийт 244,4 тэрбум төгрөгийн ажлыг төлөвлөгөөний  дагуу 100 хувь хийж гүйцэтгэсэн байна. Тухайлбал 450 сая төгрөгөөр 3 гүүр, 1 нүхэн гарцанд урсгал засвар, гэр хорооллын болон орон сууцны хорооллын доторх авто замын засварын ажилд 8314,9 төгрөгөөр 7 дүүрэгт 27,16 км авто зам буюу 41 объектын  засвар, шинэчлэлтийн ажил гэх мэт ажлуудыг хийжээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

                                                   Албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах дүүргүүдийн

 

нэг цэгийн үйлчилгээний байршил, ажиллах  цагийн хуваарь

 
           

Д/д

Дүүргүүд

Байршил

Цагийн хуваарь

Хугацаа

 
 

1

ЗТЯ-ний бүртгэл хяналтын газар

Баянзүрх дүүргийн авто вокзалын ард "Таван ган трейд" ХХК-ийн байранд

08.00-12.00            13.00-17.00

2013.03.01-05.31

 

2

БГД-ийн хяналтын үзлэг оношлогооны байр

БГД-ийн 20 дугаар хороо "Хөсөг трейд" ХХК-ийн хашаанд

08.00-12.00            13.00-17.00

2013.03.01-05.31

 

3

БЗД-ийн хяналтын үзлэг оношлогооны байр

БЗД-ийн 8 дугаар хороо "Чулуун овоо"  авто вокзалийн байранд

08.00-12.00            13.00-17.00

2013.03.01-05.31

 

4

СХД-ийн хяналтын үзлэг оношлогооны байр

СХД-ийн 20 дугаар хороо "Автобус-2" ХК-ий хойд талд

08.00-12.00            13.00-17.00

2013.03.01-05.31

 

5

Хан-Уул дүүргийн татварын хэлтэс

ХУД-ийн 3-р хороо ЗДТГ-ийн хажууд Татварын хэлтсийн байр

08.00-12.00            13.00-17.00

2013.03.01-05.31

 

6

Баянгол дүүргийн татварын хэлтэс

БГД-ийн  1-р дүгээр хороо, Татварын хэлтсийн байр /Хуучнаар хотын гаалийн байр/

08.00-12.00            13.00-17.00

2013.03.01-05.31

 

7

Баянзүрх дүүргийн татварын хэлтэс

 БЗД-ийн 15 дугаар хороо, 13-р хороололын автобусны буудлын урд Татварын хэлтсийн байранд

08.00-12.00            13.00-17.00

2013.03.01-05.31

 

8

Сонгинохайрхан  дүүргийн татварын хэлтэс

СХД-ийн 18-р хороо Геологийн тєв лабраторийн ард Татварын хэлтсийн  байранд

08.00-12.00            13.00-17.00

2013.03.01-05.31

 

9

Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс

ЧД-ийн 4 дүгээр хороо Ж.Самбуугийн гудамж  ЗДТГ-ын байр “Нэг цонхны үйлчилгээний танхим"

08.00-12.00            13.00-17.00

2013.03.01-05.31

 

10

Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс

ЧД-ийн 4-р хороо, Сангийн Яамны баруун талд "Тод таур" цамхагийн байранд  

08.00-12.00            13.00-17.00

2013.03.01-05.31

 

11

Налайх дүүргийн татварын хэлтэс

Налайх дүүргийн Татварын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээний байранд

08.00-12.00            13.00-17.00

2013.03.01-05.31

 

12

Багануур дүүргийн татварын хэлтэс

Багануур дүүргийн Татварын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээний байранд

08.00-12.00            13.00-17.00

2013.03.01-05.31

 

13

Багахангай дүүргийн татварын хэлтэс

Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газрын байранд

08.00-12.00            13.00-17.00

2013.03.01-05.31

 
           

 

 

 

 

Дэлгэрэнгүй мэдээлэл єгєх утас: 70110705. 1288 Энгийн утасны тарифаар