Гэр хорооллын дахин төлөвлөлтийн журмыг баталлаа

2013-02-25 00:00:00

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдаан болж байна. Энэ удаагийн хуралдаанаар “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн журам”, ”Гэр хорооллын дахин төлөвлөлтийн  төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах журам” болон “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна  зар сурталчилгаа байрлуулахад дагаж мөрдөх журам”-ыг батлах тухай асуудлуудыг тус тус хэлэлцэхээс үдээс өмнөх хуралдаанаар “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн журам”,  ”Гэр хорооллын дахин төлөвлөлтийн  төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах журам”-ын тухай асуудлыг хэлэлцэж, төлөөлөгчдийн олонхийн саналаар дээрх  журмуудыг баталлаа.  Эдгээр журамд заасны дагуу төсөл хэрэгжүүлэгч нь хууль ёсны газар, үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, ашиглагчтай нэг бүрчлэн тохиролцоо хийн, гэрээ байгуулж, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу барилгажуулах ажлыг гүйцэтгэхдээ иргэдийн эрх ашгийг хохироохгүй байх талаар  анхааран ажиллахыг төлөөлөгчид сануулж байлаа. Хуралдаанаар одоо “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна  зар сурталчилгаа байрлуулахад дагаж мөрдөх журам”-ыг батлах тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.