141 өргөдөл, гомдол шийдвэрлэжээ

2013-02-25 00:00:00

Нийслэлийн иргэдээс өнгөрсөн долоо хоногт /2-р сарын 18-аас  24/ нийт  574 өргөдөл, гомдол иржээ. Эдгээрээс нийслэлийн “Лавлагаа , мэдээллийн төв”-ийн  “Call center-1200” тусгай дугаарын утсанд 167 өргөдөл, гомдол ирснээс 36-г нь шийдвэрлэсэн бол ,  www.ub 1200.mn  цахим хуудсаар ирсэн 13 өргөдөл, гомдлын 3-ыг нь , шинэчлэлийн Засгийн газрын “11-11 Төв”-д ирсэн 161 өргөдөл , гомдлын  39-ийг нь , нийслэлийн “Иргэдийг хүлээн авах төв”-д хандсан иргэдээс  ирсэн 161 өргөдөл,гомдлын 49-ийг нь, нийслэлийн харъяа байгууллагуудад хандаж ирсэн 95 өргөдөл, гомдлын 14-ийг нь тус тус шийдвэрлэжээ. Дээрх өргөдөл, гомдлуудыг дунджаар 1 хоног 20 цаг 28 минутанд шийдвэрлэсэн байгаа бол  шийдвэрлэгдээгүй  433 өргөдөл, гомдол шийдвэрлэх шатандаа байна. Өнгөрсөн долоо хоногт иргэдээс ирсэн нийт өргөдөл гомдлын дийлэнх нь буюу 20,5 хувь нь барилга барих хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, 20,5 хувь нь хог цэвэрлэгээ, тээвэрлэлтийн тухай байсан бол 12,9 хувь нь барилга байгууламжид хаяг, дугаар олгох тухай хүсэлтийг ирүүлжээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.