Нийслэлийн Авто замын газар нь 2011 онд Улаанбаатар хотод төмөр зам дээгүүрх гүүрэн гарц барих ажил

2011-04-01 00:00:00

Нийслэлийн Авто замын газар нь 2011 онд Улаанбаатар хотод төмөр зам дээгүүрх гүүрэн гарц барих ажлыг гүйцэтгэх битүүмжилсэн тендер ирүүлэхийг эрх бүхий тендерт оролцогчоос урьж байна.
№ Ажлын нэр Гэрээний №1 Нарантуул олон улсын худалдааны төвийн баруун урд уулзвар болон төмөр зам дээгүүрх гүүрэн гарц барих ажил ГГ-ДТ/2011/01

Тухайн ажлыг гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй эрх бүхий байгууллага, аж ахуйн нэгжүүд бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр иж бүрдэл тус бүрийг 250 000 /Хоёр зуун тавин мянга/ төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 60 хоногийн дотор хүчинтэй байна.Тендерийн хамт ирүүлсэн үнийн саналын 2.0 хувьтай тэнцэх хэмжээтэй төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ. Тендерийг 2011 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Улаанбаатарын цагаар 11 цаг 00 минутаас өмнө Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж-9, Нийслэлийн нутгийн захиргааны нэгдсэн байр, Хангарьд ордон, 7 давхар, Нийслэлийн Авто замын газар 701 тоот хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2011 оны 05 дугаар сарын 02–ны өдрийн 11 цаг 30 минутаас нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
Дотоодын гүйцэтгэгчид давуу эрхийн зөрүү тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн бичиг баримт болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.


Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж-9, Нийслэлийн нутгийн захиргааны нэгдсэн байр, Хангарьд ордон, 7 давхар, Нийслэлийн Авто замын газар, 701 тоот өрөө, Г. Баттогтох Холбоо барих утасны дугаар: 11-32-45-23