Нийслэлийн Авто замын газар нь 2011 онд Улаанбаатар Гэр хорооллын болон Орон сууцны хороолол доторх авто замуудын урсгал засварын ажил

2011-04-13 00:00:00

Нийслэлийн Авто замын газар нь 2011 онд Улаанбаатар Гэр хорооллын болон Орон сууцны хороолол доторх авто замуудын урсгал засварын ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг эрх бүхий тендерт оролцогчоос урьж байна.
№ Ажлын нэр Гэрээний дугаар
1 Сүхбаатар дүүргийн 1-р хороо, 1-р төрөхийн урд талын авто замын засвар ХАЗЗ-2011/06
2 Сүхбаатар дүүргийн 1, 2-р хороо, орон сууцны хороолол доторх авто замын засвар ХАЗЗ-2011/07
3 Сүхбаатар дүүргийн 4-р хороо, Цэрэндоржийн гудамжны авто замын засвар ХАЗЗ-2011/08
4 Сүхбаатар дүүргийн 6-р хороо, 2, 4, 24-р байрнуудын урд талын авто замын засвар ХАЗЗ-2011/09
5 Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Оюутны гудамжны авто замын засвар ХАЗЗ-2011/10

Тухайн ажлыг гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй эрх бүхий байгууллага, аж ахуйн нэгжүүд бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр иж бүрдэл тус бүрийг 70 000 /далан мянган/ төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерийн хамт ирүүлсэн үнийн саналын 2.0 хувьтай тэнцэх хэмжээтэй төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2011 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Улаанбаатарын цагаар 11 цаг 00 минутаас өмнө Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж, Нутгийн захиргааны нэгдсэн байр, Хангарьд ордон, 7 давхар, Нийслэлийн Авто замын газар 701 тоот хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2011 оны 5 дугаар сарын 13–ны өдрийн 11 цаг 30 минутаас нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын гүйцэтгэгчид давуу эрхийн зөрүү тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн бичиг баримт болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.


Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж-9, Нутгийн захиргааны нэгдсэн байр, Хангарьд ордон, 7 давхар, Нийслэлийн Авто замын газар, 701 тоот өрөө Холбоо барих утасны дугаар: 11-32-36-62