С.Алтанцэцэгийг ажлаас чөлөөлж, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын мэдэлд шилжүүлэх тухай

2013-02-06 00:00:00

Монгол  Улсын  Засаг  захиргаа, нутаг дэвсгэрийн  нэгж, түүний удирдлагын  тухай хуулийн  29 дугаар зүйлийн  29.2, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалт, Засгийн газрын 2012 оны “Нийслэлийн Засаг  даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг батлах тухай” 190 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Байгууллагын  чиг  үүрэг, бүтэц, шинэчлэгдэн  батлагдсантай холбогдуулан С.Алтанцэцэгийг Хүүхдийн төлөө газрын даргын үүрэгт ажлаас     2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс чөлөөлж, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын мэдэлд шилжүүлсүгэй.

2. С.Алтанцэцэгтэй холбогдох тооцоог хийхийг  Хүүхдийн  төлөө газрын нягтлан  бодогч Ж.Оюунцогт  зөвшөөрсүгэй.

 

 

                                            

            НИЙСЛЭЛИЙН  ЗАСАГ  ДАРГА

            БӨГӨӨД УЛААНБААТАР

            ХОТЫН  ЗАХИРАГЧ                                                          Э.БАТ-ҮҮЛ