Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрын дүрэм, бүтэц, орон тоо батлах тухай

2013-02-05 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29,2 дахь хэсэг, Засгийн газрын 2012 оны 190 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн эдийн засгийн хөгжлийн газрын дүрмийг нэгдүгээр хавсралтаар, бүтэц, орон тоог хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Нийслэлийн Засаг даргын өмнө дүрмээр хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлэн, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмыг боловсруулан мөрдөн ажиллахыг нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газар /Э.Тэмүүлин/-т үүрэг болгосугай.

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР

ХОТЫН ЗАХИРАГЧ                                                  Э.БАТ-ҮҮЛ