Сар шинийн баярын бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай

2013-02-01 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-ийн “б”, “в” заалт, 29.2 дахь хэссэг, Авто замын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.1.3 дахь заалт, 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэг, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 9 дэх заалт, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Монголын ард түмний уламжлалт сар шинийн баярын бэлтгэл ажлыг хангах хүрээнд Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын арын 4 км авто замаар тээврийн хэрэгсэл осол аюулгүй зорчих нөхцөл бололцоог ханган засварлах арга хэмжээ авч ажиллахыг Авто замын газар /Д.Нанзаддорж/-т даалгасугай.

2. Засварын ажлыг чанартай хийж дуусгах, хөдөлмөр хамгаалал, техникийн аюулгүй ажиллагааг хангах ажиллахыг гүйцэтгэгч байгууллага “Си Эф Си” ХХК,     /Б.Ариунтуяа/-д, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Авто замын газар /Д.Нанзаддорж/-т тус тус үүрэг болгосугай.

3. Дээрх ажлыг хийж гүйцэтгэхэд шаардагдах 110 625 000 /Нэг зуун арван  сая зургаан зуун хорин таван мянга/ төгрөгийн хөрөнгийг  Нийслэлийн 2013 оны замын сангийн хөрөнгийн магадлашгүй ажлын зардлаас санхүүжүүлж “Си Эф Си” ХХК-ийн 2013 онд Хөгжилийн банкнаас санхүүжигдэх гүйцэтгэлээс суутган авахыг Авто замын газар /Д.Нанзаддарж/, Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э. Ганхүү/-т тус тус даалгасугай.

4. Энэхүү захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Барилга, хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч  /Н.Гантөмөр/-д үүрэг болгосугай.

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР

ХОТЫН ЗАХИРАГЧ                                                   Э.БАТ-ҮҮЛ