Хөрөнгө гаргах тухай

2013-02-01 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоол, 2009 оны     183 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 07 дугаар тогтоолын дагуу “Нийслэлийн тэргүүний фермер”-ээр шалгарсан       Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд байрлах “Ти Эс Эй Ти” ХХК-ний  фермер Ц.Билэгдэмбэрэл, “Тайширын хүлэг” ХХК-ний фермер Н.Бямбасүрэн,  “Нийслэлийн тэргүүний тариаланч хамт олон”-оор шалгарсан Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны “Их булгийн тохой” ХХК, “Бишрэлт Хан” ХХК, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны “Түмэн сүйх” ХХК, “Нийслэлийн тэргүүний    тариаланч”-аар шалгарсан Налайх дүүргийн 5 дугаар хорооны тариаланч Л.Үржинбадам, Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны тариаланч О.Цогзолмаа  нарыг гэрчилгээ, энгэрийн тэмдэг, мөнгөн шагналаар шагнасугай.

2. Шагналд шаардагдах 10 500 000 /Арван сая таван зуун мянган/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй

 

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР

ХОТЫН ЗАХИРАГЧ                                                  Э.БАТ-ҮҮЛ