Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Үйлдвэр, хөдөө аж ахуй газрын бүтэц, орон тооны тухай

2013-02-01 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дугаар хэсэг, Засгийн газрын 2012 оны 190 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын дүрмийг нэгдүгээр хавсралтаар,  бүтэц, орон тооны хязгаарыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Батлагдсан орон тооны хязгаарт багтаан албан хаагчдыг томилох, цалин нэмэгдлийг зохих журмын дагуу тогтоох, байгууллагын дотоод журмыг гарган мөрдөх, үйл ажиллагааны стратеги, хэтийн чиглэлийг боловсруулан 2013 оны эхний хагас жилд багтаан батлуулахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар /Г.Пүрэвсүрэн/-т үүрэг болгосугай.

3. Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2009 оны 172 дугаар, 2010 оны  84 дүгээр  захирамжуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР

ХОТЫН ЗАХИРАГЧ                                                   Э.БАТ-ҮҮЛ