Филиппин, БНСУ-д томилон ажиллуулах тухай

2013-02-01 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ийн “З”, 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Азийн хөгжлийн банкнаас Филиппин улсын Манила хотноо 2013 оны 02 дугаар сарын 03-наас 10-ны өдрүүдэд зохион байгуулж буй “Community-Driven Development”  сургалтанд оролцуулахаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулууныг томилон явуулсугай.

2.Холбогдох зардал болох 1 451 721 /Нэг сая дөрвөн зуун тавин нэг мянга долоон зуун хорин нэг/ төгрөгийг гадаад арга хэмжээний зардлаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.

3.Албан томилолтын тайланг ирснээс хойш долоо хоногийн дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтэст ирүүлэхийг Ё.Гэрэлчулуунд   даалгасугай.

 

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР

ХОТЫН ЗАХИРАГЧ                                            Э.БАТ-ҮҮЛ