Хөрөнгө гаргах тухай

2012-12-19 00:00:00

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.Налайх дүүргийн “Чандмань-Налайх” НӨҮГ-ын харьяа Налайх дүүргийн Цэргийн хотхоны халаалтын зуухнуудын хэвийн үйл ажиллагааг хангах, нүүрс худалдан авахад зориулан 43,550,000 /дөчин гурван сая таван зуун тавин мянга/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын  газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.

            2.Дээрх хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж, гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг  Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т даалгасугай.

            3. “Чандмань-Налайх” НӨҮГ-ын харьяа халаалтын зуухнуудын хэвийн үйл  ажиллагааг хангах, цаашид хяналт тавьж ажиллахыг Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтэс /Л.Алтангэрэл/-т даалгасугай.

 

 

 

                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                        БӨГӨӨД УЛААНБААТАР

                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                           Э.БАТ-ҮҮЛ