Нүхтэд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна

2017-04-26 14:27:36

Хан-Уул дүүргийн 4-р хороо Нүхтийн амны баруун энгэрт түймэр гарсан дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 12:24 цагт ирсэн. Дуудлагын дагуу  цаг алдалгүй шуурхай арга хэмжээ авч нийслэлийн Аврах анги, Гал түймэр унтраах 10, 14, 30 дугаар ангийн нийт 70 гаруй албан хаагч түймрийг унтраахаар ажиллаж байна.

Одоогийн байдлаар 5 га газар шатлагад өртсөн байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.