Сургалт зохион байгууллаа

2017-04-11 16:22:27

Улаанбаатар хотын Захирагчийн харьяа байгууллагуудын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт орсонтой холбогдуулан дүрмээр хүлээсэн үүргийн гүйцэтгэл үр дүнг сайжруулахад чиглэсэн дэмжлэг үзүүлэх, ажлаа бүрэн, зөв төлөвлөх, тайлагнах, байгууллага, нэгжид дотоодын хяналтыг сайжруулах замаар хууль тогтоомж, дүрэм журмыг сурталчлан таниулах зорилго бүхий “Мэргэжил арга зүйн зөвөлгөө” өгөх сургалтыг 2017 оны 04 дүгээр сарын 07, 08-ны өдрүүдэд 2 үе шаттай зохион байгууллаа.

Сургалтад 11 байгууллагын Дарга, Орлогч дарга, Захиргааны хэлтсийн дарга, Хүний нөөц, Дотоод хяналт хариуцсан албан тушаалтан, Хууль эрх зүйн мэргэжилтэн, Дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, архив, бичиг хэргийн ажилтанууд тус тус хамрагдсан гэж Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас мэдээллээ.