Витаминжуулалтын өдөрлөг зохион байгуулж байна

2017-03-24 11:53:51

Чингэлтэй дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс  “Хаврын ядаргаа-Стресс тайлах” витаминжуулалтын өдөрлөгийг дүүргийн Засаг даргын Тамгын газарт зохион байгуулж байна. Өдөрлөгийн хүрээнд ясны сийрэгжилт болон эмийн зохистой хэрэглээний талаар  мэргэжлийн эмч нар сургалт зохион байгуулав. Мөн ЗДТГ-ын ажилтан, албан хаагчдыг цусны даралт үзэх, ясны сийрэгжилт  тодорхойлох, арьсны оношлогоо, цусан дахь сахарын хэмжээ тогтоох зэрэг  үзлэг оношлогоонд хамруулах, витамины хямдралтай худалдаа зэргийг Мэргэжлийн хяналтын хэлтэс, “Монос-Улаанбаатар” компани хамтран зохион байгуулж байна гэж Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.