Зарим цэцэрлэгт сүү, цагаан идээ хандивлав

2017-02-06 10:20:53

Тусгаар тогтнолын талбайд Чингэлтэй дүүргийн  өрхийн үйлдвэрлэгчид болон Архангай аймгийн зарим сумын малчид, үйлдвэрлэгчдийн цагаан идээний үзэсгэлэн худалдаа болж байна. Чингэлтэй дүүргийн 25 жилийн ой, “Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд зохион байгуулж буй тус үзэсгэлэнд оролцогчид дүүргийн зарим цэцэрлэгт сүү, цагаан идээ хандивлав. “Нэг Архангай-Шинэ хөгжлийн тэмүүлэл” Төрийн бус байгууллагаас Чингэлтэй дүүргийн утаажилт ихтэй хороодод үйл ажиллагаа явуулдаг 5  цэцэрлэгийн хүүхдүүдэд 1 тонн сүү цагаан идээ хандивласан юм. Архангайн үйлдвэрлэгчид 100 тонн  сүү, цагаан идээтэй иржээ. Үзэсгэлэн худалдаанд хурууд 10 мянга, хэвийн ааруул 12-15 мянга, цагаан тос 5000, өрөм 10-13 мянга, тавагны багц ааруул 150 мянган төгрөгийн үнэтэй байна гэж Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.