Иргэдийн оролцоотой гамшгаас урьдчилан cэргийлэх сургалтыг зохион байгууллаа

2017-02-03 15:24:33

Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын тушаалаар “Гамшигт  тэсвэртэй Улаанбаатар” төслийн зорилтот орон нутгийн гамшгийн менежментийн багийн гишүүдийг чадавхжуулах , иргэдийн оролцоотой гамшгаас урьдчилан сэргийлэх,  гамшгийн тухай ойлголтыг бий болгох , гамшгийн эрсдэлийг бууруулах даван туулах  чадавхийг бэхжүүлэх сургалтыг өнгөрсөн нэгдүгээр сарын 27-28 ны өдрүүдэд  зохион байгууллаа.

Тус сургалтанд нийслэлийн есөн дүүргийн есөн хорооны гамшгийн менежментийн багийн 135 гишүүд оролцлоо гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.