Гамшиг осол, гал түймрээс урьдчилан сэргийлэх дэд хөтөлбөрийг иргэдэд танилцууллаа

2017-02-02 12:18:37

Чингэлтэй дүүргийн хэмжээнд хэрэгжих дэд хөтөлбөрийг 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдөр 13, 14 дүгээр хорооны нийт 53 иргэнийг хамруулан зохион байгууллаа. Дэд хөтөлбөрийн танилцуулгын өмнө ЗДТГ-ын ТЗУХ-ийн Эрх зүйн мэргэжилтэн Л.Ариунзаяа “Нийслэлээс 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласан, 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Захиргааны ерөнхий хуулийн хүрээнд дүүрэгт хэрэгжих төсөл хөтөлбөр, үйл ажиллагаагаа иргэд та бүхэндээ танилцуулж, таны санал бодлыг тусгаж ажиллана” хэмээгээд иргэдийг хөтөлбөрт үнэтэй санал бодлоо тусгаж хэлэлцүүлэгт идэвхтэй оролцохыг уриаллаа.

Хөтөлбөрийн танилцуулгыг Онцгой байдлын хурандаа Ч.Цогбаяр, нийслэлийн Онцгой байдлын газрын хошууч Г.Баатархүү нар танилцуулж, Чингэлтэй дүүргийн гамшиг ослын давтамж, хөтөлбөр боловсруулах үндэслэл шаардлага, хөтөлбөрийн зорилго, зорилт, зарчим, хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл, хүрэх үр дүнгийн талаар дэлгэрэнгүй танилцуулж иргэдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлж, иргэдийн асуултад хариуллаа гэж Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас мэдээлээ.