Цагдаагийн алба хаагч нарт "ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ"-иар сургалт орлоо

2017-01-27 16:58:27

Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга цагдаагийн хурандаа Э.Бөхбат Цагдаагийн Ерөнхий газрын автобаазын 95 алба хаагч, тус хэлтсийн мэргэжилтэн цагдаагийн ахлах дэслэгч Б.Энхболд ХУД-ийн Цагдаагийн нэг дүгээр хэлтсийн 80 алба хаагчдад “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль”, Замын хөдөлгөөний дүрэм, Хууль зүйн сайдын А/62 дугаар тушаалаар батлагдсан “Жолоочийн зөрчлийн оноо тооцох журам”, “Тусгай дуут болон гэрлэн дохио хэрэглэх журам”-ын талаар сургалт зохион байгууллаа.

Мөн алба хаагчийг зам тээврийн осол, хэрэгт өртүүлэхгүй байх, жолооч нарын сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор Зам тээврийн осол, зөрчил гаргаж буй шалтгаан нөхцөл, нөлөөлж буй хүчин зүйлийг тогтоох, цаашид зохион байгуулах шаардлагатай арга хэмжээ, сургалтыг тогтоох судалгаа авлаа гэж Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.