ҮҮРГЭЭ НЭР ТӨРТЭЙ БИЕЛҮҮЛСЭН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧДЫГ НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА УРАМШУУЛЛАА

2016-07-22 00:00:00
Монгол Улсын цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд захирамж гаргаж,  Үндэсний их баяр наадам болон Ази-Европын дээд түвшний 11 дүгээр  уулзалтыг зохион байгуулахад хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн цагдаагийн алба хаагч нарт талархал илэрхийлж, мөнгөн шагналаар урамшууллаа.