Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2010-01-12 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуулийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

     Нэг. Бүс орон нутгийн хөгжлийг дэмжих чиглэлээр улсын төсвийн хөрөнгөөр 2010 онд санхүүжих хавсралтанд тусгагдсан хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж, гүйцэтгэл үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Бат-д даалгасугай.  

     Хоёр. Хөрөнгө оруулалтын ажлын жагсаалтыг нэгдүгээр, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, зохион байгуулах Үнэлгээний хороог хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

     Гурав. Хөрөнгийн зарцуулалтанд хяналт тавьж ажиллахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Ж.Эрдэнэбилэг/-т, ажлын гүйцэтгэлд захиалагчийн, хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар /Н.Нацагдорж/-т даалгасугай.   

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

Нийслэлийн Засаг даргын 2010 оны
01 дүгээр сарын 12-ны өдрийн
09 тоот захирамжийн хавсралтууд

 

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ
СОНГОН ШАЛГАРУУЛАХ, ЗОХИОН БАЙГУУЛАХ
ҮНЭЛГЭЭНИЙ ХОРОО


Дарга:  Ч.Бат  Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга

Гишүүд:
  • Ц.Ганхүү - Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга
  • Т.Оргил-Эрдэнэ - Нийслэлийн  Барилга, хот  байгуулалт, төлөвлөлтийн газрын Барилга захиалагчийн  хэлтсийн хяналтын инженер
  • Ш.Жаргалсайхан - Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн гүйцэтгэх захирал
Нарийн бичгийн дарга Э.Ганхүү: Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн