Уулзалт, сурталчилгааны ажил зохион байгуулах тухай

2010-06-07 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Монгол Улсын Батлан Хамгаалахын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөед Улаанбаатар хотын захирагч нарын 2010 онд байгуулсан Хамтын ажиллагааны санамж бичгийн 5.5-д заасны дагуу Нийслэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтелбөр, зорилт, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас зохион байгуулж, хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийг Зэвсэгт хүчний 336 дугаар ангид цэргийн жинхэнэ алба хааж байгаа офицер. ахлагч. гэрээт болон хугацаат цэргийн албан хаагч, тухайн анги байгууллагын нийт бүрэлдэхүүнд сурталчлах зорилгоор хавсралтанд дурьдсан нийслэл. дүүргийн цэргийн штабын офицеруудын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг 2010 оны 6 дугаар сарын 9-нөөс 11-ний өдрүүдэд Дорноговь аймаг дахь Зүүнбаян цэргийн хүрээнд томилон ажиллуулсугай.

     Хоёр. Томилолтонд зарцуулагдах 880000 /найман зуун наян мянга/ төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц сангийн уналага, цугларалт, бэлтгэл сургуулийн зардлаас гаргахыг Тамгын газар /Ц.Болдсайхан/-т зөвшөөрсүгэй.

     Гурав. Сурталчилгааны үйл ажиллагааг явуулах бэлтгэл ажлыг сзйтар ханган зохион байгуулж дүнг танилцуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб /хурандаа Ж.Болдбаатар/-т даалгасугай.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР