"Дээлтэй Монгол" наадам зохион байгуулах тухай

2010-06-07 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-ын "а", 29.2, Аялал жуулчлалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.3 заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Монголын нүүдэлчин ард түмний соёл иргэншил, ёс заншлын өв, урлаг, үндэсний хувцасны гайхамшиг, түүний арвин их түүх, соёлыг залуу хойч үе, дотоод гадаадын жуулчид, ард түмэндээ сурталчилан таниулах "Дээлтэй Монгол" наадмыг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдхүүнийг хавсралтаар баталсугай.

     Хоёр. "Дээлтэй Монгол" наадмын арга хэмжээний зардал 6.500.000 /Зургаан сая таван зуун мянга/ төгрөгийг Нийслэлийн Аялал жуулчлалын газрын 2010 оны батлагдсан төсөвт багтаан гаргахыг Аялал жуулчлалын газрын дарга /Ш.Сүхбаатар/-т зөвшөерсүгэй.

     Гурав. "Дээлтэй Монгол" наадмын арга хэмжээг хөтөлбөрийн дагуу цаг хугацаанд нь зохион байгуулж, хяналт тавьж, шуурхай удирдлагаар хангаж ажиллахыг Ажлын хэсгийн дарга /Б.Баатарзориг/-д даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

Нийслэлийн Засаг даргын 2010 оны
06 дүгээр сарын 07-ны өдрийн
376 тоот захирамжийн хавсралт

"Дээлтэй Монгол" наадам зохион байгуулах
 

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн

  • Ажлын хэсгийн дарга   Б.Баатарзориг   Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч
  • Ажлын хэсгийн орлогч дарга   Ш. Сүхбаатар   Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга

Гишүүд

  • Н. Эрдэнэбат       Монголын Аялал жуулчлалын холбоооны дэд ерөнхийлөгч /зөвшилцсөиөөр/
  • Ц.Пүрэвхүү           Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга
  • С.Баатаржав          Нийслэлийн Цагдаагийн газрын дарга
  • Д.Сайнбаяр           Нийслэлийн Засаг даргын Тамгын  газрын Хэвлэл мэдээллийн албанû дарга
  • Ц.Түвшинтөгс       Улаанбаатар чуулгын дарга, МУСГЗ
  • Д.Очирсүм            Баянгол дүүргийн Засаг даргын орлогч
  • Р.Мөнхбат             Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч
  • Р.Давга                  Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч
  • О.Даваасүрэн       Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч
  • Л.Үнэнбат             Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч
  • Б.Баярмагнай        Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч
  • Г.Баясгалан           Аялал Жуулчлалын газрын ахлах мэргэжилтэн
  • Ө. Гэрэлтцзцэг     Улаанбаатар телевизийн Ерөнхий редактор
  • Ч.Оюунцэцэг       Шилмэл загвар ХХК-ийн захирал /зөвшилцсөнөөр/
  • Б.Ачтуяамаа         Торго загвар ХХК-ийн захирал  /зөвшилцсөнөөр /
  • П.Сайнсур            Монгол костюмс ХХК-ийн менежер /зөвшилцсөнөөр/
  • Нарийн бичгийн дарга   Г. Нямцогт  Нийслэлийн Аялал жуулчлалын газрын мэргэжилтэн