Улаанбаатар хотын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай

2010-06-08 00:00:00
     Автотээврийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4, 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.3, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 27 дугаар тогтоолын 3-ын "А" заалтыг үндэслэн тус тус ТУШААЖ, ЗАХИРАМЖЛАХ НЬ:

     Нэг. Дэд бүтцийн хөгжлийн сайд, Нийслэлийн Засаг даргын хамтарсан 2000 оны 80/ А35 дугаар тушаал, захирамжийн нэгдүгээр заалтыг "Автотээврийн хэрэгслийн замын хөдөлгөөний ачааллыг зохицуулах, аюулгүй байдлыг хангах, нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлийн давхцалыг бууруулах зорилгоор Энхтайвны өргөн чөлөөний 25 дугаар эмийн сангийн уулзвараас Офицеруудын ордны уулзвар хүртэл, Бага тойруу, Чингисийн өргөн челеөний Энхтайвны гүүрнээс Төв шуудангийн уулзвар хүртэл, Самбуугийн гудамж, Залуучуудын өргөн чөлөө, Баруун дөрвөн замын уулзвараас Баянбүрдийн уулзвар. Саппорогийн аюулгүйн тойргоос 32 дугаар байрны уулзвар хүртэлх замын зүүнээс баруун чиглэлд, Ард Аюуш, Энэбишийн өргөн челөөний III, IV хорооллын эцсийн буудлын уулзвараас Эх нялхсын эмнэлгийн баруун уулзвар хүртлэх замуудаар нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг Монгол Улсын стандарт МЫЗ 4598-2008-ын 6.1.1-д заасан шаардлага хангасан автобусаар явуулах зохион байгуулалтын арга хэмжээг авч 6 дугаар сарын 25-наас эхлэн хэрэгжүүлэх" гэж шинэчлэн найруулсугай.

     Хоёр. Дэд бүтцийн сайд, Нийслэлийн Засаг даргын хамтарсан 2002 оны 358/545 дугаар тушаал, захирамжийн нэгдүгээр заалтын "...автобус, троллейбусыг 8:00-9:30, 17:30-19:00 цагуудад явуулах ..." гэснийг "...8:00-9:30, 17:00-19:30 ..." болгон өөрчилж Энхтайвны өрген чөлөөний баруун, зүүн дөрвөн замын уулзвар хооронд хэрэгжүүлэх ажлыг 2010 оны 9 дүгээр сарын 15-ны өдреөс эхлүүлсүгэй.

     Гурав Зам, тэзвэр, барилга, хот байгуулалтын сайд, Нийслэлийн Засаг даргын хамтарсан шийдвэрийг хэрэгжүүлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Замын Цагдаагийн газар /Х.Энхжаргал/, Нийслэлийн Автозамын газар /Д.Од/, Нийтийн тээврийн газар /П.Наранцэцэг/-т үүрэг болгосугай.

     Дөрөв. Энэхүү хамтарсан шийдвэрийн хэрэгжилтэнд хяналт тавихыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Зам, тээврийн бодлогын газар /Б.Махбал/, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Ч.Бат/-нд даалгасугай.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР