Үндэсний цэцэрлэгт хүрээлзнгийн ажилд төсөвлөсөн хөрөнгийн тухай

2010-06-08 00:00:00
     Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 4/23 дугаар тогтоолын 2-ын 28 дугаар заалт, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 183 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажилд зориулж нийслэлийн 2010 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдсан 850.000.000 /найман зуун тавин сая/ төгрөгийг захиран зарцуулах эрхийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар /Б.Саранчимэг/-т шилжүүлсүгэй.

     Хоёр. 2010 оны хөрөнгө оруулалтаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийгдэх ажлуудын жагсаалтыг хавсралтаар баталсугай.

     Гурав. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажилд шаардагдах 2010 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдсан хөрөнгийг Үндэсний цэцэрлзгт хүрээлэн Нийслэлийн өмчит үйлдвэрийн газарт шилжүүлэхийг Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлын явц, биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэс /Ш.Наран/-т тус тус үүрэг болгосугай.

     Дерөв. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажлыг чанартай шуурхай хийж, батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулж ажиллахыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар /Б.Саранчимэг/-т даалгасугай.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР
 
Нийслэлийн Засаг даргын 2010 оны
06 дугаар сарын 08-ны өдрийн
380 тоот захирамжийн хавсралт
 
2010 ОНД ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР "ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН"-Д
ХИЙГДЭХ АЖЛУУДЫН ЖАГСААЛТ
 
Хийгдэх ажлууд
Зардлын дүн /сая.төг/
1
Техник эдийн засгийн үндэслэл боловсруулах
785,0
2
Мод, бут, сөөгний арчилгааны зардал
7,5
3
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх
10,4
4
Кадастрын зураг хийлгэх
0,2
5
Хөрс, мелорацийн иж бүрэн үнзлгээ хийлгэх
19,6
6
Төрийн өмнөөс гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний зардал
5,0
7
Ажиллагсдын цалингийн зардал
7,3
8
Суудлын авто машин худалдан авах
15,0
 
ДҮН
850,0