Иргэний шинэчилсэн бүртгэл зохион байгуулах тухай

2010-06-09 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагыи тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.7 дахь хэсэг, "Хүний хөгжил сангийн тухай" хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэг, Улсын Их Хурлын 2009 оны "Иргэний шинэчилсэн бүртгэл явуулах тухай" 100 дугаар тогтоол, Засгийн газрын 2010 оны "Иргэнд хишиг хувь хүртээхтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" 3 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Иргэний шинэчилсэн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд зохион байгуулах ажлын хзсгийг хавсралтаар баталж, шинэчилсэн бүртгэлийг 2010 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн явуулсугай.

     Хоёр Иргэний шинэчилсэн бүртгэлийг дүүрэгт зохион байгуулах ажлын хэсгийг байгуулж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2010 оны 315 дугаар тушаалаар баталсан "Иргэний шинэчилсэн бүртгэл явуулах журам"-ыг мөрдлөг болгож, бүртгэл явуулах байр, техник хэрэгсэл, ажиллах нөхцөлөөр ханган ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

     Гурав. Иргэний шинэчилсэн бүртгэл зохион байгуулахад мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажиллахыг Нийслэлийн Бүртгэлийн газар /Г.Анхныбаяр/, шинэчилсэн бүртгэлд хамрагдахын ач холбогдлыг иргэдэд тогтмол сурталчилахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба /Д.Сайнбаяр/-д даалгасугай.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР
 
Нийслэлийн Засаг даргын 2010 оны
06 дүгээр сарын 09-ны өдрийн
381 тоот захирамжийн хавсралт
 
ИРГЭНИЙ ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ

Ажлын хэсгийн ахлагч: 
  •   Ц.Цогзолмаа  Нийслэлийн Засаг даргын орлогч
Гишүүд:
  • Ү.Ганболд                Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаa хэлтсийн дарга  удирдлагын
  • О.Машбат              Нийслэлийн Засаг даргын Тамгын  газрын Хууль зүйн хэлтсийн дарга
  • М.Уламбаяр            Нийслэлийн халамжийн  үйлчилгээний газрын дарга
  • С.Баатаржав          Нийслэлийн Цагдаагийн газрын дарга
  • Л.Амгалан               Баянгол дүүргийн Засаг дарга
  • Б.Батзориг             Баянзүрх дүүргийн Засаг дарга
  • Ц.Сандаг-Очир     Багануур дүүргийн Засаг дарга
  • И.Батнасан              Багахангай дүүргийн Засаг дарга
  • Б.Баяндэлгэр          Налайх дүүргийн Засаг дарга
  • Д.Ганболд              Чингэлтэй дүүргийн Засаг дарга
  • Ж Ганхуяг                Хан-Уул дүүргийн Засагдарга
  • Г.Төмөрбаатар        Сүхбаатар дүүргийн Засаг дарга
  • Ц.Болд                    Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга
  • Нарийн бичгийн дарга   Г.Анхныбаяр  Нийслэлийн Бүртгэлийн газрын дарга