Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2010-06-11 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн емчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.3 дахь хэсэг, 47 дугаар зүйл, Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуулийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

     Нэг. Бүс орон нутгийн хөгжлийг дэмжих чиглэлээр Улсын төсвийн хөрөнгөер 2010  онд санхүүжих хавсралтанд тусгагдсан хөрөнгө оруулалтын тесөл арга хэмжээг холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулж, гүйцэтгэл үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг нийслэлийн Засагдаргын орлогч Ц.Цогзолмаад даалгасугай.

     Хоёр. Бүс орон нутгийн хөгжлийг дэмжих чиглэлээр Улсын төсвийн хөрөнгөөр 2010 онд санхүүжих хөрөнге оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтыг нэгдүгээр хавсралтаар, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог хоёрдугаар хавсралтаар баталсугай.

     Гурав. Хөренгийн зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, ажлын гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Ц.Ганхүү/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т даалгасугай.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР
 
Нийслэлийн Засаг даргын 2010 оны
06 дүгээр сарын 11-ны өдрийн
388 тоот захирамжийн хавсралт
 
ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ, ҮНЭЛГЭЭНИЙ ХОРОО

Дарга:
  •    Ц.Цогзолмаа   Нийслэлийн Засаг даргын орлогч
Гишүүд:
  • Э.Ганхүү          Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
  • С.Отгонбаяр    Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга
  • Ж.Ганболд       Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга
  • Г.Цэрмаа          Нийслэлийн     Хөрөнгө     оруулалтын газрын хяналтын инженер
  • А.Болдмаа        Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын ахлах мэргэжилтэн
  • Нарийн бичгийн дарга: Я.Оюунсүрэн  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн