Аудитын комисс томилох тухай

2010-06-11 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Австралийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар Хан-Уул, Чингэлтэй, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт баригдсан 10 хүний халуун ус бүхий үйлчилгээний төвийг менежментийн гэрээгээр ажиллуулж буй "Амарвет", "Эж-эрдэнэ", "Онги-тур" ХХК-ийн гэрэзний биелэлтийг дүгнэх аудитын комиссыг дараахь бүрэлдэхүүнтэй байгуулж, комиссын ажиллах удирдамжийг хавсралтаар баталсугай. Үүнд:
  • Комиссын дарга: Ц.Лхамжав   Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Өмчийн хяналт, мэдээллийн хэлтсийн дарга
  • М.Намсрайхүү  Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн
  • Д.Нямдорж    Улаанбаатар хотын Нийтийн аж ахуйг сайжруулах      хоёр      дахь      төслийí  удирдах нэгжийн инженер
  • Л.Жаргалсайхан    Баянгол     дүүргийн     Засаг     даргын Тамгын газрын Үйлдвэр үйлчилгээниé  хэлтсийн мэргэжилтэн
  • Ч.Отгонжаргал   Хан-Уул     дүүргийн     Засаг     даргын Тамгын газрын Үйлдвэр үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн
  • Ц.Оюунгэрэл     Нийслэлийн      Өмчийн     харилцааны газрын   Өмчийн  хяналт,   мэдээллийн хэлтсийн мэргэжилтэн
  • Т.Оюунсувд        Нийслэлийн      Өмчий газрын    Өмч мзргэжилтэн  харилцааны хувьчлалын    хэлтсийн  мэргэжилтэн
  • Нарийн бичгийн  дарга:    Б.Алтансүх    Нийслэлийн      Өмчийн      харилцааны  газрын    Өмч хувьчлалын хэлтсийн мэргэжилтэн
Хоёр. Аудитын комиссын ажлын удирдамжийг хавсралтаар баталсугай.

Гурав. Менежментийн гэрээ, бизнес төлөвлөгөөний үр дүнгийн талаар гарсан санал дүгнэлтийг 2010 оны 06 дугаар сард багтаан Нийслэлийн Өмч хувьчлах комисст танилцуулахыг Аудитын комиссын дарга /Ц.Лхамжав/-д үүрэг болгосугай.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР