Мал сүрэгт ангилалт хийж, хянан баталгаажуулах тухай

2010-06-16 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-ийн "б" , 29.1.3-ын "а" заалтууд, Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2008 оны 78 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь

     Нэг. Нийслэлийн нутаг дэвсгэрт мал сүрэгт ангилалт хийж, хянан баталгаажуулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.

     Хоёр . Мал сүрэгт ангилалт хийж хянан баталгаажуулах ажлыг жил бүрийн хавар 6 дугаар сард, намар 10 дугаар сард багтаан 2 үе шаттайгаар явуулж үр дүнг танилцуулахыг ажлын хэсгийн ахлагч / Д.Баярсайхан/- д даалгасугай  /
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР
 

Нийслэлийн Засаг даргын 2010 оны
06 дугаар сарын 16-ны өдрийн
397 тоот захирамжийн хавсралт

 
НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ МАЛ СҮРЭГТ АНГИЛАЛТ ХИЙЖ, ХЯНАН БАТАЛГААЖУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН   

 

Ажлын хэсгийн ахлагч     

  • Д.Баярсайхан  Нийслэлийн Хөдөө аж ахуйн газрын Эрчимжсэн мал ахуйн хэлтсийн дарга

Гишүүд

  • Ж.Санжмятав    Нийслэлийн Хөдөө аж ахуйн газрын Эрчимжсэн мал ахуйн хэлтсийн ахлах мэргэжилтэн
  • Н.Лхагвасүрэн   Нийслэлийн Хөдөө аж ахуйн газрын Эрчимжсэн мал аж ахуйн хэлтсийн мэргэжилтэн
  • Д.ЧулуунбаатарНийслэлийн   Мэргэжлийн   хяналтын газрын мал аж ахуйн үржлийн хяналтын улсын байцаагч
  • Дүүргүүдийн мал эмнэлэг, үржлийн нэгжийн захирлууд