Тээврийн хэрэгсэл данснаас хасах, дуудлагаар худалдах тухай

2010-06-21 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 197 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Нийслэлийн өмчит зарим байгууллагуудын үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй, техникийн комиссын актаар ашиглалтын шаарДлага хангахгүй, засаж сэлбэж ашиглах нь эдийн засгийн хувьд үр ашиггүй нь тогтоогдсон тзэврийн хэрэгслүүдээс нийтийн дуудлага худалдаагаар худалдах тээврийн хэрэгслүүдийг нэгдүгээр, сэлбэгийн зориулалтаар ашиглах тээврийн хэрэгслүүдийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

     Хоёр. Нийтийн дуудлага худалдаагаар худалдагдахгүй байгаа тээврийн хэрэгслүүдийн дуудлага худалдааны доод үнийг гуравдугаар хавсралтаар шинэчлэн тогтоож, нийтийн дуудлага худалдааг зохион байгуулж явуулахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар/Ч.Однасан/-тзөвшөөрсүгэй.

     Гурав. Дуудлагын худалдааг холбогдох хууль, журмын дагуу явуулж, гүйцэтгэлийг танилцуулахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т үүрэг болгосугай.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР