Хөрөнгө гаргах тухай

2010-06-29 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.13 дахь заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Нийслэлийн хүндрэлтэй асуудлыг Сангийн яамны удирдлагуудад газар дээр нь танилцуулах, хамтарсан уулзалт, ярилцлага зохион байгуулахад гарах зардал 1,415,000 /нэг сая дөрвөн зуун арван тав мянга/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газар /Ц.Болдсайхан/-т зөвшөөрсүгэй.

     Хоёр. Уулзалт ярилцлага, танилцах арга хэмжээний бэлтгэлийг хангаж үр дүнтэй зохион байгуулах, арга хэмжээний хүрээнд шийдвэрлэсэн асуудлыг шуурхай хэрэгжүүлэхийг Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг, Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс/Э.ГанхүүЛттус тус даалгасугай.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР