Ажлын хэсэг байгуулах тухай

2010-07-01 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.6, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 6 дах заалт, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.9, 8.4, 11 дүгээр зүйлийн 11.6 дах хэсгийг тус тус үндэслэн ТУШААЖ, ЗАХИРАМЖЛАХ НЬ:

     Нэг. Мэргэжлийн хяналтын ервнхий газрын дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хооронд 2010 оны 06 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан "Хамтран ажиллах санамж бичиг"-ийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

     Хоёр. Санамж бичгийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг 2010 оны эхний хагас жилд багтаан батлуулж, төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүнг улирал бүр тооцож, хоёр байгууллагын удирдлагын түвшинд хэлэлцүүлж, шаардлагатай асуудлаар тодорхой санал боловсруулж, шийдвэрлүүлж ажиллахыг Ажлын хэсэг /Ч.Бэт, Д.Ганбат/-т үүрэг болгосугай.

     Гурав. Хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээтэй холбодон гарах зардлыг тооцож, тухай бүр шийдвэрлүүлэхийг Ажлын хэсэг /Ч.Бат, Д.Ганбат/-т даалгасугай.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР